Улсын чанартай зам ашиглалтын хураамжийн цэг цахимд шилжихээс өмнө нүүлгэх шаардлагатай байна
Улсын чанартай зам ашиглалтын хураамжийн цэг цахимд шилжихээс өмнө нүүлгэх шаардлагатай байна
Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлж буйгаар орон нутгийн төлбөр, хураамжийн постууд бүгд цахимд шилжинэ гэж мэдээлж буй. Тэгвэл одоо цахимд шилжсэн Улаанбаатар луу нэвтрэх "22-ын товчоо"-той ижил төлбөр бодогддог болбол манай Эрдэнэтийн жолооч нар зөвхөн аймагтаа, аймгийнхаа сум хооронд гээд зорчиж зорчиж, өөрсдөө ч төсөөлөөгүй төлбөрийн нэхэмжлэх хүлээж аваад, мянга заргалдаад нэмэргүй байдалд хүрнэ.  Яг энэ асуудлаар орон нутгаас Зам, тээврийн хөгжлийн яаманд постыг нүүлгэн шилжүүлэх хүсэлт хүргүүлсэн аж. Ингэснээр орон нутаг нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг өөрсдөө гаргавал, боломжтой гэжээ. Үүнд 2023 оны орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн ч, яг хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй, хүлээлт үүсгээд байна.    Улсын гэх тодотголтой, Орхон аймгийн газар нутгаар дайран өнгөрөх А1001 замаар манай аймгийн бүртгэлтэй ямар ч автомашин орж, гарахдаа бүгд тээврийн хэрэгслийн зориулалт, овор хэмжээ, ачаанаас хамаарч 1000-10.000 төгрөгний хооронд хураамж төлнө.  Зам тээвэр, хөгжлийн сайдын А\/116-р тушаалыг тус яамны сайд асан Л.Халтар 2021 онд хавсралтаар шинэчлэн баталсны дагуу Зам тээврийн хөгжлийн төвөөс төлбөр, хураамжийг тарифийг шинэчилсэн гэдгийг төлбөр хураагчдын ахлах хэлээд Жаргалант сумынхан Улсын чанартай авто зам ашигласны төлбөр, хураамж төлдөггүй гэсэн юм. Гэсэн ч тухайн постоор зорчиж байгаа жолооч нараас тодруулахад Жаргалант сумынхан, мөн Эрдэнэтийн иргэд хэдхэн минутын зайтай "Эрдэнэт хаалга" орж хүн тосч, үдэж өгөхөд хоёр талдаа хураамж төлдөг гэсэн юм. Тус постоор өдөрт дунджаар нийт 1500-2000 тээврийн хэрэгсэл үйлчлүүлдэг бол хөдөлгөөний урсгал баяр ёслол, ажил, амралтын өдрүүдэд харилцан адилгүй тоо гарна. Тухайлбал, сая "Сар шинийн баяр"-ын өдрүүдэд өдөрт нэг талдаа 1800 тээврийн хэрэгсэл орж, гарсан. Тус пост ээлжний 8 ажилтантай. Орлогоороо цалинждаг аж. Тухайн өдрийн хураасан орлогоо улсын санд төвлөрүүлдэг. Жишээ нь 2022 онд улсад 380 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн. Нэгэнт холбогдох яам зөвшөөрч, орон нутаг зардлыг төсөвтөө суулгачихсан бол орон нутгийн төлбөр хураамжийн пост цахимд шилжихээс урьтаж шийдвэрлэх шаардлагатай байна.  Постын ажилчид үйлчилгээний байгууллагын дүрмийн дагуу үйлчлэх ёстойг албаны хүн хэллээ. Ингэхдээ ажлын байрны тодорхойлолтын дагуу ямар үндэслэлээр, орон нутгийн тээврийн хэрэгслээс хураамж, төлбөр авч байгаагаа танилцуулах бүрэн үүрэг хүлээдэг байна. Иймд төлбөр хураагчийн харилцаа, хандлагатай холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн төвийн утсаар санал, гомдол гаргах боломжтой юм байна.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив