Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хүүхдийн мөнгө өнөөдрөөс орж ирнэ гэв

Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу 1139.2 мянган хүүхдэд олгохоор 1367.0 тэрбум төгрөг баталсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн өрхийн мэдээллийн санд тодор

Хүүхдийн мөнгө өнөөдрөөс орж ирнэ гэв
Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу 1139.2 мянган хүүхдэд олгохоор 1367.0 тэрбум төгрөг баталсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн өрхийн мэдээллийн санд тодорхой болсон 823.354 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож эхлэх юм. Энэ нийт хүүхдийн 72 хувь нь хамрагдана. Өрхийн мэдээллийн санд бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас хүүхдийн мөнгө авч чадахгүй буюу 9 хувьдаа хамрагдаад байгаа иргэдийн мэдээллийг засаж залруулах ажилд төр бүх түвшинд онцгой анхаарал хандуулж 14-21 хоногийн хугацаанд засаж залруулах болно гэлээ. Мөн иргэд их хэмжээгээр E-mongolia системд хандаж ачаалал үүсгэсний улмаас тодорхой саатал үүсэхэд Цахим хөгжил харилцаа холбооны яам богино хугацаан саатлыг засаж залруулсан байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.