Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

УИХ-ын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдад ханджээ

Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдад "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийг аливаа шаардлага тавилгүй хүүхэд бүрд олгох асуудлаар хандлаа. Тэрээр хэлэхдээ “олон нийтийг бухимдуулж, хэн

УИХ-ын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдад ханджээ
Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдад "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийг аливаа шаардлага тавилгүй хүүхэд бүрд олгох асуудлаар хандлаа. Тэрээр хэлэхдээ “олон нийтийг бухимдуулж, хэн нэгэн бичиг шидэж, эсэргүүцсэний дараа арга хэмжээ авч байгаад сэтгэл гонсойж байна. "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийг аливаа шаардлага тавилгүй хүүхэд бүрд олгохын төлөө тууштай ажиллана” гэлээ. Орхон аймагт Улсын төсөвт орлого төвлөрүүлж, хүнд хэцүү цагт улс орны эдийн засгийг хамт үүрэлцсэн баялаг бүтээгчид болон төрийн албан хаагчдын нийт 38,029 хүүхдээс 23 хувь буюу 8,769 хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоос татгалзжээ. Тэгвэл Засгийн газар, холбогдох яам, газрууд хасагдсан хүүхдүүдийн мэдээлэлд дахин үнэлгээ хийж дээрх хүүхдийн тоо 6909 болж буурчээ. Хасагдаад байсан 2000 гаруй хүүхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-дээ хамрагдахаар болсон юм. 326051573_861814308196523_545771960642847666_n325925621_528028479305545_7435875321917105854_n
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.