Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

Орхон аймаг “Ковид-19” халдварын хугацаанд 4.2 тэрбум төгрөг зарцуулжээ

Орхон аймаг цар тахлын хугацаанд нийт 4.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.Үүнээс нэг тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх ажиллагаанд зарцуулсан бол 3,2 тэрбум төгрөгийг тусгаарлах байр, хамгаалах хувцас

Орхон аймаг “Ковид-19” халдварын хугацаанд 4.2 тэрбум төгрөг зарцуулжээ
Орхон аймаг цар тахлын хугацаанд нийт 4.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.Үүнээс нэг тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх ажиллагаанд зарцуулсан бол 3,2 тэрбум төгрөгийг тусгаарлах байр, хамгаалах хувцас хэрэгсэл, эрүүл мэндийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, явуулын шинжилгээний цэг, хяналтын цэг зэрэгт зарцуулсан байна. Иргэд , аж ахуйн нэгж байгууллагаас нийт 206.2 сая төгрөгийн биет болон мөнгөн хандив тусламжийг авсан байна. Цар тахлын үед төрийн байгууллагын 4300 гаруй албан хаагчид ажилласан бол эрүүл мэндийн салбар, онцгой байдлын газар, цагдаагийн газар болон шуурхай штабын бүтцэд нийт 1300 гаруй албан хаагч ажиллажээ. Коронавируст халдварын үеэр Орхон аймгийн нийт хүн амын 35 орчим хувь нь өвчилсөн бол 49 иргэн нас барсан байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.