"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ "Хүнсний хувьсгал"-аас ухрах уу?
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ "Хүнсний хувьсгал"-аас ухрах уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын ажилчид \/2023.11.08-09\/-ний шөнийн ээлжний ажилчид хоолноосоо хордож, эмнэлэгт хүргэгдсэн асуудлаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дээрх нь хоол үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй алдагдсантай холбоотой шинжилгээний хариунууд гарч, дүгнэлтийг мэргэжлийнхэн хийгээд байгааг албаныхан хэлж байна. Гэвч "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас албан ёсоор олон нийтэд мэдээлэл хийгээгүй байна. Мөн эрүүл мэндээрээ хохирсон уурхайчдаас "Оддөл" ХХК болон ажил олгогчоос уучлалт гуйгаагүй байна. Харин ч хачин жигтэй, уурхайчдыг ажлын цагаар нь төлөвлөгөө, нарядын дагуу ажил үүргээ гүйцэтгэх үеэр нь "Хуулийн хэлтэс"-ээс нь дуудаж, тайлбар авсан байгаа юм. Үүнийг зарим уурхайчид ажлын байрны дарамт гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Учир нь хууль, дүрмийн дагуу ажил олгогч ажилчдын эрүүл мэндийн төлөө ажилласан бол мэргэжлийн байгууллагуудтай нягт ажиллаж, хэвтэн эмчлүүлээд гарч ирсэн ажилчдаас ч хэрэг гарсан өдрийнх шиг тодруулга, тайлбар мэдээлэл авч хүргэхийг олон нийттэй харилцах албандаа даатгах байсан болов уу... Гэвч тэгсэнгүй. Тус үйлдвэрийн ДСЦ-ын ерөнхий инженер нь ч ажилчдынхаа "Оддөл" ХХК-ийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйг "Өмнө нь хулганы баас гарахад нь ургамалын үр болгодог шидтэй улсдаа" гэсэн шүүмжлэлийг үл тоогоод зогсохгүй, эрүүл мэндээ хохирч, золоор амьд гарсан ажилтныхаа эрүүл мэнд, эрх ашигийн төлөө дуугарсангүй. Шинжилгээний хариуг нь үл ойшоож, баталгаагүй мэдээлэл гэв.   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсэх өнгөрсөн жилээс "Хүнсний хувьсгал" эхлүүлж, 2022 оны 6 сарын 07-ны өдөр Төрийн ордноо “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн  зохион байгуулсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсэх хэлсэн үгэндээ Төрийн тэргүүний хувиар анхууруулсан. Тодруулбал, https:\/\/www.arslan.mn\/politics\/president\/637704.shtml 1m3nt Хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай болжээ. Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгааг харуулж байна. Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой.  Үүнд төр, засаг, ард түмнээрээ анхаарлаа хандуулцгаая. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна. Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ард иргэд, хэрэглэгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тавьж байгаа хүсэлт, шаардлага, гомдлыг холбогдох төрийн болон хяналт шалгалтын байгууллагууд цаг тухайд нь түргэн шуурхай хянан шалгаж, зохих арга хэмжээг авч, алдаа дутагдлыг нь засуулан, үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байх зайлшгүй шаардлагатай. Үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. гэсэн юм. Энэ анхааруулга "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гэх 7000 гаруй ажилтантай, улсын онц чухал үйлдвэрийн удирдлага, холбогдох албан тушаалтан, Эрдэнэтийн хүнсний чанар, эрүүл ахуйн мэргэжлийнхэн, эрүүл мэндийн салбарынханд ч хамаарах буй за. Гэвч тэд үл ойшоосоор... Ялангуяа бүс нутгийн хэмжээнд өдөрт 1000 болон түүнээс дээш хүнд катаренг үйлчилгээ үзүүлдэг хоол үйлдвэрлэгч компани хамгийн их хариуцлагатай ажиллах ёстой байтал, харин ч нэрээ хичээсээр. Үүний ард "Бор уулын буян"-аар хүчин чадал, стандарт шалгуурт нийцээгүй ч, танил тал, будлианаар  тендерт ялсан бол тендер нь, мөнгө нь тэднийг ийнхүү хүний мөс чанараа гээгдүүлэхэд хүргэж байж болзошгүй. Гэвч хүн ард, ажиллах хүчний үнэт капитал Уурхайчдын эрүүл мэндийн асуудал, цаашдын үр дагаварыг дүгнэж, компанийн тендерт шалгарсан байдал, түүхийг дахин судлаж, засаж залруулан, хариуцлага тооцох нь үйлдвэрийн удирдлагуудын үүрэг мөнөөс мөн билээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа