"Гранд Гарден" хотхоны ашиглалтын алба оршин суугчдаа хөөж дарамтлах эрхтэй юу?
"Гранд Гарден" хотхоны ашиглалтын алба оршин суугчдаа хөөж дарамтлах эрхтэй юу?
 Эрдэнэтэд шинээр ашиглалтад орсон “Гранд Гарден” хотхоны ашиглалтын албанаас дундын өмчлөлийн эд хөрөнгө хамгаалалт, ашиглалт, үйлчилгээндээ Эрдэнэт хот дахь хамгийн өндөр төлбөрөөр гэрээ байгуулж, сар бүр төлж барагдуулахыг оршин суугчиддаа тулгасан талаар иргэнээс гомдол мэдээлэл ирлээ. Энэ талаар бид холбогдох хяналтын байгууллагад уламжлан хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ.    СӨХ-г орон сууцны байшин тус бүрт, эсхүл хотхон дунд нийт оршин суугчдын санаачилгаар, эсхүл харьяа сум, дүүргийн Засаг даргын санаачилгаар хуралдуулж, байгуулах бөгөөд хурлаар СӨХ-ны нэр, үйл ажиллагааны дүрэм, орон сууцны ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оршин суугч тус бүрээс оролцох журам, тарифыг батлах, мөн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилох шийдвэрийг гаргана гэж холбогдохоор журамласан байдаг.     Гэтэл “Гранд Гарден” хотхоны ашиглалтын албаараа СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаж байгаа бөгөөд оршин суугчидтай СӨХ-ны үйл ажиллагааг зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар шийдвэрлээгүй. Төлбөр тооцооны үнэ тарифыг өөрсдөө дур мэдэн баталж, гэрээнд тусган гарын үсэг зурахыг оршин суугчдаасаа шаарджээ. Харин уг гэрээг хүлээн зөвшөөрөөгүй татгалзаж, төлбөрийг барагдуулахгүй, хэт өндөр дүнтэй СӨХ-ийн мөнгийг төлөхгүй гэсэн айл өрхийн  эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж, өр төлбөрөө барагдуулж, тооцоогоо хийсний дараа залгуулаарай хэмээн мэдэгджээ. Гэрээнд СӨХ-ны дундын өмчлөл, цэвэрлэгээ үйлчилгээний сарын хураамжийг доорх үнийн дүнгээр тусгасан байгаа юм. Үүнд: 56мкв 2 өрөө байр 56000 төгрөг 75мкв 3 өрөө байр 62500 төгрөг 134мкв 4 өрөө байр 82500 төгрөгийг сар бүр заасан дансанд байршуулахаар заажээ.    Харин оршин суугчдын зүгээс дээрх хураамж төлбөрийг  хүлээн зөвшөөрөхгүй. “Шинээр ашиглалтад орсон байр гэхэд хэт өндөр үнэтэй байна”. Мөн бидэнтэй зөвлөлгүй шууд тулган шаардаж байгаа нь зүй бус. Хүлээн зөвшөөрөөгүйн төлөө өнөөдөр эрчим хүчээ хязгаарлуулж 2,3 хонож байна. Үүнээс шалтгаалж айл өрхийн цахилгаан хэрэгсэл шатаж гэмтэх, доторх идэш ууш муудаж үнэгүйтэх, гэнэтийн асуудал үүсэхэд хэн хариуцах  талаар тодруулж өгөхийг хүссэн. Мөн мэргэжлийн байгууллагад хандаж, гомдол гаргана гэсэн юм.      Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс бид “Гранд Гарден” хотхоны “Ашиглалтын алба-ны 90904900 дугаарт холбогдож СӨХ хариуцсан албаны хүнтэй нь холбогдсон.  Тэрээр хэлэхдээ, манайх нийт 144 өрхтэй. Цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан ажилтандаа сард 1 200 000-1 400 000 төгрөгний цалин олгодог. Бид  айл өрхүүдтэйгээ гэрээ байгуулахдаа анхнаасаа гэрээндээ тусгаад өгсөн. Ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй гэв.  Харин ямар үндэслэлээр үнээ тогтоосон, айл өрхийн цахилгааныг хязгаарлах эрх нь өөрсдөд нь бий талаар лавлахад, би чамд хариулах албагүй. Эрдэнэтэд ямар сэтгүүл зүй байдаг юм. Хуцаарай чи муу? Ирээд уулзаарай! Муу С.Батжаргалын суганы үснүүд... гэх мэтээр хараасаар утсаа тасаллаа. \/ Бид албан байгууллага, холбогдож байгаа хүн нь хэн болохоо мэдэгдээд, иргэнээс ирсэн гомдлын талаар холбогдож буйгаа тодорхой мэдэгдсэн болно\/   Төд удалгүй бидэнтэй тус хотхоны бас нэгэн оршин суугч холбогдов. Нэрийг нууцлав. Тус оршин суугч хэлэхдээ, сая манай байрны ашиглалтын албаны Б.Уранбилгүүн гэж хүн надтай холбогдсон юм аа. Энэ байранд тогоо таслуулсан 5-6 айл бий. Гэтэл чи муу л хэвлэлээр яваа биз. Гэр хорооллоос ирсэн чам шиг юм манай хотхонд үнийг нь дийлээд амьдарч чадахгүй л дээ гээд зандарч, орилоод байх юм. Бид хуулийн дагуу тохирох мөнгөө төлөөд орон сууц худалдан авч,нүүж орсон. Гэтэл яагаад өөрийнхөө гэрээс хөөж байгаа юм шиг биднийг доромжилж, сүрдүүлж байгааг ойлгохгүй байна. Мэдээлэлдээ тусгаж өгнө үү гэсэн юм. Оршин суугчийг сүрдүүлж, доромжилсон бичвэрийг баримтаар хавсаргав. Бид энэ асуудлаар бид Орхон аймаг дахь СӨХ-ны дарга Г.Ганхуягтай утсаар холбогдож лавлахад: “Гранд Гарден” хотхон СӨХ байгуулж баталгаажуулаагүй. Бидэнд мөн гомдол ирсэн. Танай байранд 4 ба түүнээс дээш айл оршин суудаг бөгөөд сар бүр цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг наад захын хураамж авдаг бол СӨХ үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг. Гэхдээ иргэд өөрсдөө хуралдаж байж үнээ тогтоох ёстой. Эдний үнэ Эрдэнэтэд авч байгаа хамгийн өндөр үнээр тогтоосон байсан. Өнөөдөр жишээ нь:  “Уурхайчин” хорооллын СӨХ гэхэд 2 өрөө байрнаас 25000 төгрөгөөр СӨХ-ны сарын хураамжаа тогтоож, татан төвлөрүүлж байна “ гэсэн юм. Мөн бид Хотын захирагчийн албаны даргыг түр орлон гүйцэтгэгч С.Ганцогттой холбогдож тодруулахад,” Би энэ талаар мэдээлэлгүй байна. Холбогдох албаныхнаас асуудлыг тодруулж, тус хотхоны ашиглалтын албаныхантай уулзана. Үнэхээр иргэдийн эрх ашгийг хөндсөн эсэхэд үнэлгээ хийгээд эргэж холбогдъё” гэлээ. Уриалгахнаар реклам сурталчилгаа явуулж, оршин суугчдаа татаж байсан "Гранд Гарден" хотхоны ашиглалтын албаныханд оршин суугчдаа дарамтлах эрх бий юу? Уг асуудалд холбогдох албаныхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, МХГ, Хотын захирагчийн алба болон бусад холбогдох газрууд анхаарлаа хандуулахыг оршин суугчид хүсэж байна Нүүр зургийг "Гранд Гарден" хотхоны борлуулалтын зарын хуудаснаас ашиглав.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа