Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нь гэр бүл, сургуулийн орчин

Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг байна. Энэ онд Орхон аймгийн хүүхдийн тусламжийн 108 утсанд 221

Хүүхдийн  эрүүл, аюулгүй амьдрах орчин нь гэр бүл, сургуулийн орчин
Улсын хэмжээнд  хийсэн судалгаагаар  10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг байна. Энэ онд Орхон аймгийн хүүхдийн тусламжийн 108 утсанд 221 дуудлага ирж үүний 92.7 хувийг хүүхэд хамгааллын дуудлага эзэлж байна. Бие мах бодийн хүчирхийлэл - 55 буюу 26,8 хувийг эзэлж байна Бэлгийн хүчирхийлэл - 5 Сэтгэл санааны хүчирхийлэл - 82 буюу 40 хувийг эзэлж байна Үл хайхрах хүчирхийлэл- 55 - Нийт дуудлагын 26,8 хувийг эзэлж байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд (47.6 хувь), багш (15 хувь)-ийг эзэлж байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь үе тэнгийн дээрэлхэлтийг аймагтаа бууруулах, хүүхдэд очих бодит халамж болох хүүхдийн мөнгийг хүүхдэд нь хэрхэн зөв зарцуулахыг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон ажиллажээ. Мөн энэ онд 751 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж  хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд эргэн хяналт тавьж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Хүүхдийг осол гэмтлээс хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Баян-Өндөр, Жаргалант сум, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газартай хамтран 8 томоохон аж ахуйн нэгж байгууллагад хүүхдийн хөдөлмөрийн чиглэлээр, 24 хамтарсан баг, хүүхдийн автобусны 6 чиглэл, 5 дотуур байр, 14 сүм хийд, 18 ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд зөвлөн туслах ажлыг зохион байгуулж 340 гаруй эрсдэлийг илрүүлэн засаж сайжруулан хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж өгсөн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.