Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

103-ын эмч нарыг Surface төхөөрөмжөөр хангав

"Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд нийт 20 ширхэг Surface төхөөрөмжийг БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Тус төхөөрөмжийг орон нутги

103-ын эмч нарыг Surface төхөөрөмжөөр хангав
"Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд нийт 20 ширхэг Surface төхөөрөмжийг БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Тус төхөөрөмжийг орон нутгийн санхүүжилтээр олгосон юм. Surface төхөөрөмж нь өвчтөний түүх үзлэгийн мэдээлэл эмчилгээний заавар зөвлөмжийг харуулахаас гадна хөнгөлөлттэй  эм, жортой эмийн код зэргийг түргэн шуурхай E-Health мэдээллийн системд шивэх юм. Ингэснээр дуудлагад явж байгаа эмч нар өвчтөний оношийг газар дээр нь шивж эмийн жор бичих үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх боломжоор хангагдаж байна. Яаралтай тусламжийн тасгийн эмч нар өмнө нь өвчтөний оношийг шивэх, эмийн жор бичихдээ нэг хүнд 20-30 минутыг зарцуулдаг юм. Surface төхөөрөмжтэй болсноор илүү цагаар ажиллах ачаалал багасаж дараагийн дуудлага хүртэл амрах цагыг олгож байгаа юм.  Харин өрхийн эрүүл мэндийн төв нь тухайн төхөөрөмжийг зорилтод бүлгийн асаргаа сувилгаа шаардлагатай эмчийн хяналтад байдаг иргэдэд гэрээр нь очиж хөнгөлөлттэй  эм бичиж өгөх юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.