2023 онд “Залуучуудын ордон”-ыг жишиг төв болгох зорилт дэвшүүлэв
Улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймаг өнгөрсөн 1-р сард Залуучуудын ордонтой болсон юм.
Ингэснээр залуучуудад чиглэсэн олон талт арга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагаа, соёлын үйлчилгээ явуулах болон хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар төрөл бүрийн сургалтууд зохион байгуулагдах боломж бүрдсэн.
2022 онд Залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэхээр хөтөлбөр боловсруулан ажилласан байна.
Энэ онд цахим хэлбэрээс бодит харилцаа руу шилжсэнтэй холбоотой залуучуудын идэвх санаачилга хамрагдалтад анхаарч ажилласан бол ирэх онд үйл ажиллагаагаа чанаржуулах Залуучуудын ордныг 21 аймагтаа жишигт тооцогдох төв болгох зорилт тавиад байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.