Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Сурагчдадаа спорт заалаар нээлттэй ашиглах эрх олгожээ

Орхон аймагт Боловсрол шинжлэх ухааны газраас сурагчдын амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, багш болон эцэг эхчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах талаар нийт сургуулийн захиргаанд чиг үүрэг ө

Сурагчдадаа спорт заалаар нээлттэй ашиглах эрх олгожээ
Орхон аймагт Боловсрол шинжлэх ухааны газраас сурагчдын амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, багш болон эцэг эхчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах талаар нийт сургуулийн захиргаанд чиг үүрэг өглөө. Сурагчийн амралтын үеэр сурагчдын бие болон сэтгэлийг амраах тал дээр түлхүү ажиллах, гэрийн даалгавар бага өгөх, бага насны хүүхдүүдийг гэрт нь ганцаар үлдэх үед аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Орхон аймагт хувийн болон төрийн өмчийн 24 сургууль байдаг энэ  хичээлийн жилд нэгдүгээр ангид 2383  хүүхэд элсэн орж төгсөх ангийн 1085 сурагч элсэлтийг ерөнхий шалгалтаа өгөх юм. Орхон аймгийн боловсрол шинжлэх ухааны газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу ЕБ-ын 5-р сургуулийн үйл явцтай танилцлаа. Тус сургууль нь  амралтын хугацаанд бага ангийн сурагчдын аюулгүй орчныг бүрдүүлж ажиллаж, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах, амралтын хугацааг зөв зохистой өнгөрүүлэх тал дээр ангийн багш нар болон эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй сурагчид давтлага сургалтад уяан хатан байдлаар хамрагдах,  сургуулийн спорт заалыг ашиглах эрхийг ангиуддаа өгөөд байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.