Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Эрдэнэт хотын өдөр, Анхдагч илгээлтийн эздийн өдрийг угтан ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, ЭМГ, Татварын хэлтэс, БШУГ, ГБХЗХГ, Сэлэнгэ голын сав газрын захиргаа зэрэг 7 байгууллагын 12 албан хаагч Төрийн

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо
Эрдэнэт хотын өдөр, Анхдагч илгээлтийн  эздийн өдрийг угтан ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, ЭМГ, Татварын хэлтэс, БШУГ, ГБХЗХГ, Сэлэнгэ голын сав газрын захиргаа зэрэг 7 байгууллагын 12 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.  Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо Төрийн албаны тухай хуулийн дагуу  төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт  өгч нэр дэвшигдэн тухайн албан  тушаалдаа тодорхой хугацаанд туршилтын журмаар ажилласан байх шаардлагатай байдаг.  Тухайн албан хаагчийн байгууллагын удирдлагын тангараг өргүүлэх шийдвэрээр  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлдэг журамтай юм.  Үүний дагуу дээрх долоон байгууллагын 12 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.