Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Эрдэнэт хотод “Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжиг тоглогдоно

Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг "Соёлыг түгээе" аяны х

Эрдэнэт хотод “Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжиг тоглогдоно
  Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг "Соёлыг түгээе" аяны хүрээнд 12-р сарын 08-нд 19:00, 12-р сарын 09-нд 14:00, 19:00, 12-р сарын 10-нд 13:30, 18:00 цагуудад Эрдэнэт хотод тоглогдох гэж байна. Тоглолтын мэдээлэл: Үргэлжлэх хугацаа: 200 минут. Завсарлага 15 минут Насны ангилал: +15 Тоглолтын тасалбар: Соёл урлагийн цогцолборын кассаар болон цахим тасалбар худалдан авах боломжтой: https:\/\/www.ticket.mn\/event\/967\/ Байгууллага, анги, хамт олны урьдчилсан захиалга: 99026929, 96117878   Тэртээ 1877 онд бичигдэн дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдавга жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Т.Ганхуяг зураачаар ажилсан байна.   Оросын нэрт зохиолч Лев Толстойн “АННА КАРЕНИНА” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжигт:   Гол дүрд : Анна Каренина – Н.Баярмаа \/СТА\/ Алексей Вронский - Т.Сэргэлэн Алексей Каренин - Б.Жаргалсайхан \/АЖ\/ II дүрд : Константин Левин - Б.Шинэбаяр \/СТА\/ Анна \/хувь заяа\/ - Н.Сувд \/Хөдөлмөрийн баатар, ТС, АЖ\/ Долли Облонская - О.Долгор \/СТА\/ Кити Щербацкая - Д.Хулан Степан Облонский - О.Гэрэлсүх \/СТА\/ Бетси Тверская - М.Тогтохжаргал \/СТА\/ Туслах дүрд: Варя Вронская - Б.Эрдэнэцэцэг \/СТА\/ Щербацкий Ван – П.Цэрэндагва \/Хөдөлмөрийн баатар, АЖ\/ Щербацкая хатагтай – Ж.Оюундарь \/УГЖ\/ Серёжа – Т.Маргад
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.