Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Орхон аймаг сайн туршлагаасаа хуваалцлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Орхон аймаг сайн туршлагаасаа хуваалцлаа
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Засаг дарга С.Батжаргал цахимаар оролцлоо.  Засгийн газрын 2020 оны 350 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус зөвлөлийн даргаар  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, дэд даргаар ХНХЯ-ны сайд Т.Аюурсайхан нар ажилладаг.     Орхон аймаг  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс  ХБИ-ий эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага чиг үүргээр хангах зорилго бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийг  Засаг даргын  орлогч А.Түвшинжаргал ахлан  ажилладаг билээ.  Монгол Улсын Засгийн газраас халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр өөрийн мэргэжил, ур чадвартаа тохирсон хөдөлмөр эрхэлж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг, баялаг бүтээгч болгоход чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна хэмээн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илтгэлдээ дурьдав.  Мөн тэрээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад салбар бүрт, төрийн үйлчилгээний нэгжүүдэд тодорхой төсөв баталж  холбогдох үйл ажиллагаанд зарцуулдаг байх хэрэгтэй гэв.   2022 онд БШУЯ, БХБЯ, Зам тээврийн яамны дэд зөвлөл, Орхон аймгийн салбар зөвлөл Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил оролцоог дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлэв.  Засаг дарга С.Батжаргал өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсдаа сайн жишиг болж,  орон нутагтаа хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа  туршлагаасаа хуваалцав.  Орхон аймагт  4216 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт хүн амын 3,9 хувийг эзэлж байгаа юм.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулж, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 6 ажил үйлчилгээг тусгасан.  Засаг дарга С.Батжаргал мэдээлэлдээ.....  Бид ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийг түшиглэн тусгай хэрэгцээт боловсрол олгох 4 бүлэгт 6-15 насны 46 хүүхэд суралцаж байна.   27 цэцэрлэг дээр 2021 оноос эхлэн 2 бүлэг нээн, мэргэжлийн сэргээн засалч эмч ажиллуулж байна.   Усан бассейн бүхий 7 дугаар цэцэрлэгт мөн 2 бүлэг нээж, усан бассейнаар хүүхдийг сэргээн засах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.   Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалыг 2014 оноос эхлэн 9 дэх жилдээ орон нутгаас санхүүжүүлж, давхардсан тоогоор 871 асран хамгаалагчдад 391 сая төгрөгийг зарцуулсан байна.  Үүний үр дүнд асран хамгаалагчдыг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах боломжийг бүрдүүлэв.   Орон нутгийн санхүүжилтээр “Тэгш боломж” төслийг эхлүүлэв.  Энэ мэтчилэн хийж хэрэгжүүлж буй хүн нэг бүрт хүрсэн, үр дүнгээ өгсөн олон ажил бий. Цаашид салбар дундын уялдаа холбоог илүү сайн хангаж, хийхийг төлөвлөсөн ажил бийг онцолсон.  12(1)
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа