Номхон морь мэт 10 жил ноолуул, Төр нь нэг тусламж үзүүлье гэв
Номхон морь мэт 10 жил ноолуул, Төр нь нэг тусламж үзүүлье гэв
Орхон аймгийн ИТХ-ын  13 дугаар хуралдаанаар “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус хөтөлбөр нь Төрийн албан хаагчийн ажиллах орчин, нөхцлийг сайжруулан ногоон ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг ханган, тэднийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх Өөрчлөлт, хөгжлийн стратегитай уялдуулан төрийн албан хаагчийг сургаж хөгжүүлэх зорилтод чиглэж, 2023-2026 оны оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Хөтөлбөрийн шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсөв хариуцна. Тэгвэл өнөөдөр Орхон аймаг нийт 4300 гаруй төрийн албан хаагчтай. Тэдний амьдралын чанар, өнөөгийн нөхцөл байдлыг түүвэрлэсэн судалгаанаас ажиглавал амьдрах орчин, түүнийг өөрийн болгох гэсэн зээлийн эргүүлэгт амьдарч байна. Тодруулбал, түүвэрлэсэн судалгаанд нийт 1231 төрийн албан хаагч хамрагдсаны 95 хувь нь зээлтэй. Дийлэнх нь орон сууц, хашаа байшин, авто машин буюу амьдралын чанартаа зарцуулсан зээл, төлбөрийн асуудалтай байгаа юм. Гэвч тэдний хөдөлмөрийн хөлс буюу гар дээрх цалин 700 гаруй мянга.   ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГЭЭС ИЛҮҮ ХӨДӨЛМӨРИЙН БОДИТ ҮНЭЛЭМЖ ЧУХАЛ Эндээс харахад, төрийн албаныханд амьдралын чанарт нөлөөлөхүйц цалингийн үнэлгээ чухал байсан. Гэвч буцалтгүй тусламж, нэг удаагийн дэмжлэг гэх мэтийн тоо төлөөлөгчид бодоцгоов. Өөрөөр хэлбэл, сонгуулиар санал авдаг ядуугийн зовлогийн урхиар төрийн албаныхныг уях юм байх.   ХОНИНЫ МОРЬ МЭТ 10 ЖИЛ НООЛУУЛ, ТӨР НЬ НЭГ УДАА ДЭМЖЬЕ ГЭВ  АН-ын зарим төлөөлөгчид  “Нийт төрийн албан хаагчдын эрх ашигт чиглэсэн бус, улс төрийн сонгуульд нийцүүлсэн дүрэм журам боллоо” гэж гэсэн юм. Арга ч үгүй биз. Ховд аймаг л гэхэд төрийн албаныхны цалинг ирэх оноос 50 хувь нэмэхээр болов. Манайх ядуу, тартагтаа тулсан төрийн албан хаагчдаа 10 жил хонины морь мэт зүтгүүлж, хэдэн сарын цалинг нь нэг удаадаа олгоно. Үргэлжлүүлэн нөгөө циклээр насаар нь ажиллуулах гэж үзнэ.         Мөн 6.2.4. “Тухайн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, 10-аас доошгүй жил ажилласан төрийн албан хаагчдад нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг орон нутгийн төсвөөс олгох” хэмээн заасан нь  шинэ, залуу албан хаагчдын нийгмийн баталгааг орхигдуулж ялгаварласан, гай, гавьяа ч үгүй олон жил суудлын бөглөөс хийсэн л бол төр нь дэмжих ёстой гэсэн шударга бус тогтолцоог дэмжиж буйг зарим иргэд шүүмжилсэн. Үүнээс гадна  6.2.9.  “Төрийн албан хаагчийн  өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь хүн амын амьжиргааны доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжих, буцалтгүй тусламж олгох” гэсэн нь дэмжлэг, буцалтгүй тусламжийг тодорхой тусгаж өгөөгүй, үүнээс шалтгаалсан  төрийн тусламж, дэмжлэгийг тэгш бусаар олгох нөхцөл бүрдэж болохыг төлөөлөгчид  саналаар илэрхийлж байв.  Энэ мэтээр төрийн албаныхнаа нийтээр нь дэмжсэн зоримог шийдвэр гаргасангүй. Ховдоос ч дор байх гэж... Нүүр зургийг: Дашзэвэгийн Мөнхбатын пейжээс... 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа