Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Байнгын асаргаа шаардлагатай иргэдэд гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлж байна

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар байнгын асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Энэ ажил нь цаашид сувилахуйн чанарыг сайжруулахад чигл

Байнгын  асаргаа шаардлагатай иргэдэд гэрээр  сувилахуйн үйлчилгээ үзүүлж байна
Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар байнгын асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Энэ ажил нь цаашид сувилахуйн чанарыг сайжруулахад чиглэсэн “Сувилахуйн төв” байгуулах төслийн суурь болох юм Орхон аймгийн хэмжээнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай 5000 гаруй иргэн бий. Эдгээр иргэдийн  хувьд  мэргэжлийн сувилахуйн үйлчилгээг эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын ачааллаас шалтгаалан авч чаддаггүй. Иймд гэртээ байгаа, байнгын асаргаа нэн шаардлагатай 116 иргэн тус бүрийг мөн тооны сувилагч, 10 өдрийн турш гэрээр нь эргэж, сувилахуйн чиглэлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Энэ нь хоёр сарын турш үргэлжлэх бөгөөд Орхон аймгийн  жил бүр уламжлал болгон өрнүүлдэг “Соёлыг түгээе” аяны хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг хэсэг юм.  Сувилахуйн үйлчилгээг гэрээр авч байгаа иргэдийн хувьд хэдий хэвтрийн ч гэлээ сэтгэл ханамжтай, тухтай байгаагаа хэлж байлаа. Даваат багийн иргэн Г хэлэхдээ: Өрхийн эмч сувилагч нар гэрээр асаргаа сувилгаа хийдэггүй байхад хүндрэл их учирдаг. Эмнэлэг дээр очиж биеийн байдлаа үзүүлэх мөн ар гэрийнхэндээ чирэгдэл учруулж байсан. Харин асаргаа сувилгаа шаардлагатай надад өрхөөс эргэж биеийн байдлыг ажиглан хэсэгчлэн угаалга, массаж, дасгал хөдөлгөөн хийхэд тусламж үзүүлснээр сэтгэл санаа тайван олон зүйлд санаа зовохоо больсон. Мөн байнгын асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаад талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.  “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийн  ахлах сувилагч Х.Одонтунгалаг хэлэхдээ: Асаргаа сувилгаа шаардлагатай Даваат багийн иргэддээ хоёр сувилагч нэг эмчтэй багийн бүрэлдэхүүнтэй үйлчилгээ үзүүлж байна. Үүнд бүтэн биеийн бариа, хэсэгчилсэн угаалга, шарх сорви угааж цэвэрлэх, саажилттай иргэдэд дасгал хөдөлгөөн хийхэд нь тусалж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байна.                                                   Б.Чингүүн
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.