Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Мал,тэжээвэр амьтдын 2022 оны жилийн эцсийн тооллогын бэлтгэл ажлыг хангаж байна

Даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн хуралдаж өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Мал тэжээвэр амьтдын 2022 оны жилийн эцсийн тооллого эхл

Мал,тэжээвэр амьтдын 2022 оны жилийн эцсийн тооллогын бэлтгэл ажлыг хангаж байна
Даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн хуралдаж өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Мал тэжээвэр амьтдын 2022 оны жилийн эцсийн тооллого эхлэх гэж байгаатай холбогдуулан сумдын төвшинд мал толлогын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангахыг үүрэг болгосон.  Статистикийн хэлтсээс  2022 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж байна гэх мэдээллийг ирүүлжээ.  Үүнд,  1.Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг даргын захирамжаар тооллогын комиссыг байгуулсан. 2.Тоолох чиглэл, маршрут, тоочдын нэрс, отроор явсан болон өөр аймгийн нутагт өвөлжиж буй малчин өрхийн судалгааг 2 сумын тооллогын комиссоор гаргуулж байна. 3. 20 аймгийн статистикийн хэлтэст хандан Орхон аймагт отроор ирсэн өрхийн судалгааг авахаар шуудан явуулсан. Өнөөдрийн байдлаар Завхан аймгаас Баян-Өндөр суманд 1, Жаргалант суманд 2 өрх оторлож байгаа судалгааг ирүүлээд байна. 4.Сумдад тооллогын зардлыг шилжүүлсэн. 5.Аймгийн хяналтын тооллогын чиглэл, хяналт хийх албан тушаалтны нэрсийг гаргажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.