Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Төвлөрсөн шугамд 113 өрх бүрэн холбогдоод байна.

Орхон аймагт хэрэгжиж байгаа “Миний гудамж-Бидний гэр” төслийн хүрээнд Рашаант, Наран, Булаг, Баянбулаг, Дэнж, Баянцагаан, Цагаанчулуут зэрэг долоон багийн төлөвлөгдсөн хэсэгт цэвэр, бохир

Төвлөрсөн шугамд 113 өрх бүрэн холбогдоод байна.
Орхон аймагт хэрэгжиж байгаа  “Миний гудамж-Бидний гэр” төслийн хүрээнд  Рашаант, Наран, Булаг, Баянбулаг, Дэнж, Баянцагаан, Цагаанчулуут  зэрэг долоон багийн төлөвлөгдсөн хэсэгт  цэвэр, бохир усны төв шугамаас салбар шугам сүлжээ татах ажлыг хийж гүйцэтгээд байна.  Үүний үр дүнд 1245 өрх төвлөрсөн шугамд холбогдох боломж бүрдэж байгаа бөгөөд 113 өрх бүрэн холбогдсон.  Цагаанчулуут багийн 29,30 дүгээр гудманд  38-89 диаметртэй, 5 хос, 1091 метр шугам хоолойг Цагаан зуун ХХК нэг тэрбум гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэв. Ингсэнээр тус багийн 70-100 өрх гудамнаасаа цэвэр, бохирын ус татаж хашаандаа ая тухтай амьдрах орчин бүрдлээ. Уг ажилд 2022 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2.9 тэрбум төгрөгийг шийдвэрлээд байна.    Picture2
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.