Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

"Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгууллаа

"Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгууллаа Ерөнхий боловсролын сурагчдын дунд өглөөний цай тогтмол ууж хэвшсэн талаар судалгаа явуулахад нийт сурагчдын 75 орчим хувь нь өглөөний ц

"Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгууллаа
"Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгууллаа Ерөнхий боловсролын сурагчдын дунд өглөөний цай тогтмол ууж хэвшсэн талаар судалгаа явуулахад нийт сурагчдын 75 орчим хувь нь өглөөний цай ууж хэвшээгүй гэжээ. Гэвч өглөөний цай нь хүний тухайн өдрийн авах ёстой шим тэжээлийн 20 хувийг бүрдүүлдэг. Иймээс Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болон Боловсрол шинжлэх ухааны газар "Эрүүл хүүхэд" төслийн хүрээнд Мэдэхгүйгээс – Мэддэгт, Буруу мэдлэгээс - Зөв мэдлэгт, Буруу дадлаас – Зөв дадалд уриатай "Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгууллаа.     Сургалтанд ахлах болон дунд ангийн 50 гаруй сурагч хамрагдаж 5-6 төрлийн өглөөний хөнгөн хоолыг гарын доорх материалаар бэлтгэж сурлаа. Мөн сурагчдад, өглөөний цайны дадалд хэвшүүлэх, өөрсдөө өглөөний ундаа 10-15 минутад шим тэжээл баялаг хоол бэлтгэн хэрэглэж болох тухай мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Өглөөний цайг тогтмол ууж хэвшсэнээр анхаарал төвлөрөлт, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахаас гадна өдрийн эрч хүч, энергийг хуримтлуулах, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Мөн бие махбодын хэрэгцээг тэжээлээр хангах, эрүүл бус хоол хүнс сонгохоос сэргийлж, даралт ихдэх, харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь хамгаалдаг аж. Харин өглөөний цай удаан хугацаагаар уухгүй байх нь сурах идэвх, анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Б.Чингүүн
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.