Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

400 орчим айл өрхийн цахилгааны хүчдэл УНАЛТТАЙ байна.

Орхон аймаг хамгийн бага газар нутагтай хүн амын нягтаршил өндөр аймаг. Иймд дулаан, цахилгаантай холбоотой гомдол иргэдээс их ирдэг. Гэр хорооллын алслагдсан багуудын 1000 орчим айл өрхийн цахилгааны

400 орчим айл өрхийн цахилгааны хүчдэл УНАЛТТАЙ байна.
Орхон аймаг хамгийн бага газар нутагтай хүн амын нягтаршил өндөр аймаг. Иймд дулаан, цахилгаантай холбоотой гомдол иргэдээс их ирдэг. Гэр хорооллын алслагдсан багуудын 1000 орчим айл өрхийн цахилгааны хүчдэл уналттай байсан. Эдгээр айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулах зорилгоор энэ онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5 станцыг шинээр байгуулаад байна. Ингэснээр 600 гаруй айл өрхийн цахилгааны хүчдэл уналт шийдэгджээ. Харин Баянбулаг, Булаг багийн хойд хэсэг, яргуйт, их залуу, рашаант, зэрэг станцаас алслагдсан 400 орчим айл өрхийн  цахилгааны хүчдэл уналттай байна. Эдгээр айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулах зорилгоор Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д Дэлхийн банкны төсөл хэрэгжиж байгаа ба төслийн гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна. Энэ онд дуусах төлөвлөгөөтэй байсан ч үнийн өсөлттэй холбоотой удааширч 2023 –оны 6-р сард бүрэн хэрэгжиж дуусна гэж Хотын захирагчийн албанаас мэдээллээ. Уг төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр  цахилгааны хүчдэл уналтыг 100 хуувь шийдвэрлэнэ гэв.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.