Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Цэцэрлэг, сургуулийн багш нар цахим орчинд суралцаж, ажиллах боломжтой боллоо

Боловсролын байгууллагынхан сургалтаа чанаржуулах, заах технологио цаг үетэйгээ нийцүүлж, сайжруулахад цахим орчинд ажиллах хэрэгцээ, шаардлага байгааг илэрхийлдэг. Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн

Цэцэрлэг, сургуулийн багш нар цахим орчинд суралцаж, ажиллах боломжтой боллоо
Боловсролын байгууллагынхан сургалтаа чанаржуулах, заах технологио цаг үетэйгээ нийцүүлж, сайжруулахад цахим орчинд ажиллах хэрэгцээ, шаардлага байгааг илэрхийлдэг. Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр сургуулийн өмнөх боловсролын  420 гаруй багшийг зөөврийн компьютер, ерөнхий боловсролын 1130 гаруй багшийг таблетжуулж байна. Үүний үр дүнд багш ажилчдын орон зайн хамааралгүй суралцаж, хөгжих, сургалтаа баяжуулах боломжтой боллоо.  Орон нутагт анх удаа Орхон аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн багш нарыг цахим орчинд ажиллах хэрэглэгдэхүүнээр хангаж буй нь энэ юм.    Үүнээс гадна өрхийн эмнэлэг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтад тоорхой ажлууд тусгагдсаныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцолж байсан юм.  Тэрээр Орхон аймгийн нийгмийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр улсын төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтууд ондоо багтан ажил хэрэг болно гэв. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.