Орхончууд хоёр дахь жилдээ соёлын аян өрнүүлж байна
Орхон аймаг төр, хувийн хэвшлийн бүх байгууллага, иргэдийн дунд хоёр дахь жилдээ “Соёлыг түгээе” аяныг зохион байгуулж байна. Аяныг номын өдөрлөгөөр нээлээ. Хүн бүрд соёлыг эрж хайх, эргэцүүлэх боломжийг олгосон “Соёлыг түгээе” аян Уншигчдын соёлыг түгээн дэлгэрүүлэх, оюуны бүтээлийг дэмжихээр номын өдөрлөгөөр нээлтээ хийлээ.
Жар гаруй зохиолчдын оюуны бүтээлийг Эрдэнэтчүүдэд зохиолчдынх нь гарын үсгийн хамт худалдан борлуулж байгаа юм. Соёлыг түгээе аяныг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийнн газраас аймгийн хэмжээний бүх төр, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог ханган зохион байгуулна. Хамгийн чухал нь тухайн байгууллага, иргэд аливаа асуудлыг өөрсдөө харж засаж, жижиг ч гэсэн соёлжих нь тус аяны зорилго юм.
Номын өдөрлөг, худалдаа гурван өдөр үргэлжлэх бол соёлыг түгээе аян хоёр сарын турш үргэлжилнэ. Энэ хугацаанд соёл, хүмүүжил, нөлөөллийн олон талт арга хэмжээ, Эрдэнэтчүүдийн дунд салбар бүрд зохиогдох юм.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.