Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хилийн цэрэгт цэргийн алба хаасан ихэр ах дүүс гэртээ ирлээ

Орхон аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж,хилийн цэрэгт хуваарилагдан үүргээ амжилтай биелүүлсэн цэргүүд өнөөдөр Эрдэнэт өртөөнд буулаа. Монгол улсынхаа торгон хилийг хамгаалж, цэргийн албыг хаас

Хилийн цэрэгт цэргийн алба хаасан ихэр ах дүүс гэртээ ирлээ
Орхон аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж,  хилийн цэрэгт хуваарилагдан үүргээ амжилтай биелүүлсэн цэргүүд өнөөдөр Эрдэнэт өртөөнд буулаа. Монгол улсынхаа торгон хилийг хамгаалж, цэргийн албыг хаасан ихэр цэргүүдийг бид сурвалжиллаа.  Н.Одбаяр, Н.Хосбаяр нар одоо 19 настай. Тэд Орхон аймгийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг төгссөн. Төгсөөд аав ээжийнхээ ажиллаж, амьдарч байгаа БНСУ-ыг зорих гэж байхдаа, үе тэнгийнхэнд нь цэргийн зарлан дуудах ирэхэд ихэд догдолжээ. Улмаар цэргийн зарлан ирээгүй ч тэд өвөөтэйгөө  зөвлөлдөж, хүсэлт гаргажээ. Анх нэг нь цэрэгт явахаар шийдэж, нөгөө нь жолооны курст сурахаар төлөвлөжээ. Харин өвөө Г.Бор хамтдаа явахыг зөвлөснөөр хамт явж, Сүхбаатар аймгийн  Онгон сум дахь, Хилийн цэргийн 0184 дүгээр ангид хуваарилагджээ. Ангидаа очиход гадаад орчноос авч байсан мэдээлэл, төсөөллөөс өөр, бахархам байсан гэх тэд баяр, бахдалтайгаар үүргээ биелүүлж, өнөөдөр гэртээ ирлээ. Улсынхаа хилийн баганы аюулгүй байдлыг хамгаалахдаа морь, тэмээ унаж хилийн манаа, эргүүл хийдэг байжээ. Хааяа дарга нараасаа зөвшөөрөл авч, дундаа уулздаг байсан байна.  Тэд цэргийн алба хааснаа нэр төрийн хэрэг. Одоо л амьдралд  бэлэн болсон юм шиг санагдаж байна хэмээн илэрхийлсэн юм.    Баяр хөөртэй өвөө, ах эгч нартайгаа уулзах зуур БНСУ-д суугаа аав ээжтэйгээ дүрстэй залган ярив. Ээж аавын бахархаж бахадсан урмын үг,  эцэг эхдээ талархах үрс бидний ирээдүй ХИЛИЙН ЦЭРГИЙН ИХЭР АХ ДҮҮС.  Цаашид тэд эцэг эхтэйгээ уулзаж, мэдлэг боловсрол эзэмшихээр их холын зам зорихоор төлөвлөжээ.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.