Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

10-р сарын 13-ны өдөр бүх нийтээр мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн2010 онызарлигаар жил бүрийн5, 10 дугаар сарынхоёр дахь долоо хоногийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд” хэмээн зарласан байдаг. Энэ жил “Тэрбум м

10-р сарын 13-ны өдөр бүх нийтээр мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд” хэмээн зарласан байдаг. Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн хүрээнд томоохон ажил өрнөх учраас мод тарих намрын өдрийг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулж байна. Өнөөдрөөс эхлэн Амарын талбайд мод, бут, сөөгийн үзэсгэлэн худалдаа гарчээ.   Өнгөрсөн хавар Баян-Өндөр сумын хэмжээнд 214 аж ахуй нэгж, 16.7 мянган иргэн 59288, Жаргалант суманд 66.3 мянга, орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 мянга, нийт 225.6 мянган мод тарьсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Хаягдлын аж ахуйн эргэн тойронд буюу 7 км газарт хайлаас модны үрээр 3 сая мод тарьсан гэж мэдээлжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 3.225 мянган мод тарьсан судалгаа гарсан гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. “Тарьсан модоо эргэе” аяныг зохион байгуулахад нийт тарьсан модны 81.5 хувь нь ургажээ. Ургаагүй 18.5 хувьд нөлөөлсөн гол хүчин зүйл нь мал орж, тарьсан мод, бут, сөөгийг идэж байгаа учир үүнийг анхаарах шаардлагатай гэв.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.