Тариалалтын нийт талбайгаас 450 га талбай МӨНДӨРТ ӨРТЖЭЭ
Орхон аймаг энэ жил нийт 6036 га талбайд тариалалт хийснээс 450 га талбай мөндөр өртжээ. Нийт 5586 га талбайд хураалтын ажил хийж байгаагаас, ургац хураалт 38 хувьтай үргэлжилж байна. Харин
Үр тариа 700 га талбайд ангилан хадалт, 1476 га талбайд хураалт хийж, 3592 тн буюу га-аас 24 цн ургац,
Төмс 271 га талбайд хураалт хийж, 2838 тн буюу га-аас 105 цн ургац,
Хүнсний ногоо 323 га талбайд хураал хийж, 3499 тн буюу га-аас 108 цн,
Тэжээлийн ургамал 40 га талбайд хураалт хийж 47 тн буюу га-аас 11.7 цн ургац тус тус хураан аваад байна.
Энэ нь үр тарианы 34 хувь, төмсний 99 хувь, хүнсний ногооны 64 хувь, малын тэжээл 14 хувьтай тэнцэх хэмжээний газар тариалангийн хураалтын явц гэж Орхон аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.