БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ “УУЛ УУРХАЙ БА НОГООН ХӨГЖИЛ” БАГА ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ
БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ “УУЛ УУРХАЙ БА НОГООН ХӨГЖИЛ” БАГА ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ
Тэрбээр “Уул уурхай ба ногоон хөгжил” бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд талуудын оролцоо чухал” гэдгийг онцоллоо.  Уул уурхайн салбар нь төслийн бүхий л шатанд хүрээлэн буй орчин болон орон нутгийн иргэдийн амьдралд нөлөөлдөг. Эдгээр нөлөөлөл шууд буюу дам эсхүл тэдгээрийн нийлбэр нь хянан зохицуулагчид, орон нутгийн ард иргэд, хөрөнгө оруулагчид, төрийн бус байгууллага болон ажилчид төсөл хэрэгжүүлэх үйл явдлыг эмзгээр хүлээн авахад хүргэдэг билээ.Иймд сүүлийн жилүүдэд хариуцлагагүй уул уурхайн төсөл хэрэгжүүлсэн зарим нэг аж ахуй нэгж, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж эрдэс баялгийг олборлох зорилгоор газрын зөвшөөрөл авах явдал улам бүр хэцүү болж байгаа нь уг салбарын уул уурхайн тогтвортой хөгжлийн өмнө тулгарч байгаа гол эрсдэл болоод байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан уул уурхайн үйл ажиллагааны нутгийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, бусад талуудыг өргөн хүрээтэй татан оролцуулах, улмаас эвдрэлд орж орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд төв, орон нутаг төсөл хэрэгжүүлэгч, бусад талуудыг өргөн хүрээтэй татан оролцуулах шаардлагатай байна. Нөхөн сэргээлт нь уул уурхайн төслийн эхний шат дамжлагаас эхлэн уул уурхайг хаах болон газрын төлбөр барагдуулах хүртэлх бүхий л үе шатанд үргэлжилдэг үйл явц тул БОАЖЯ энэ бодлогыг цаашид хатуу мөрдөж ажиллах болно гэдгийг хэлмээр байна. Тайлбар байхгүй.   Мөн Монгол Германы Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд "Германы гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн“-тэй хамтран 2.5 сая еврогийн хөрөнгө оруулалттай “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийг 2023 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын дагуу жил бүрийн үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөнд 2021-2024 онд нийт 2000 га талбайг нөхөн сэргээх зардлыг тусгахаар шийдвэрлэж, 2022 онд 807 га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтран ажиллаж байгаа “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ уул уурхайн компаниуд болон тэдгээрийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид бид ашигт малтмалын нөөц болон байгалийн нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос эзэнгүй орхигдсон, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн норм, стандартыг тогтмол сайжруулж, боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэн дэмжиж ажиллах болно. Эцэст нь уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, олборлогч компаниуд, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, уул уурхайн хөрөнгө оруулагч, төрийн байгууллага, уул уурхайн орчинд амьдарч буй иргэд, орон нутагтай хамтран ажилласанаар байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болно гэдгийг хэлмээр байна гэсэн юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа