Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Орхон аймаг УРЛАГИЙН төрөлжсөн сургалттай ЕБ-ын сургуультай боллоо

Аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас гаргасан санал дүгнэлтийндагуу Баян-Өндөр сумын ерөнхийболовсролын 4 дүгээр сургуулийн дэргэдэх хөгжмийн ангиудыг салгаж, урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхи

 Орхон аймаг УРЛАГИЙН төрөлжсөн сургалттай ЕБ-ын сургуультай боллоо
Аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас гаргасан санал дүгнэлтийн  дагуу Баян-Өндөр сумын ерөнхий  боловсролын 4 дүгээр сургуулийн дэргэдэх хөгжмийн ангиудыг салгаж, урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын “Уран эгшиг” сургуулийг байгуулж энэ сарын 19-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.   Тус сургуульд Үндэсний хөгжмийн бүх төрөл, Төгөлдөр хуур, Уран нугаралт, гар урлал зэрэг 11 бүлгийн 330 гаруй сурагч хичээллэж байна. 1-р ангид төгөлдөр хуур хөгжмийн суурийг олгох бол 2-р ангиас бүх төрлийн хөгжмийн хичээлийг эрчимжүүлсэн хэлбэрээр явуулах юм. Сурагчдын сонсгол, бүжиглэх, зурах зэрэг авьяасыг шалгаж, шалгаруулж авчээ. Төлбөрийн хэмжээг үйл ажиллагаа жигдэрсний дараа сургуулийн захиргаа, зөвлөлийн хурлаар шийдэх юм. Энэ онд орон нутгаас тус сургуулийн засварт 100 сая төгрөгийг шийдвэрлэжээ.  Ирэх жилүүдэд анги танхимыг тохижуулах, засвар, шинэчлэлийн ажилд аймгаас тодорхой төсөв зарцуулна гэв. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.