Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Орхон аймагт орон сууцны айл өрхийн тоо 14300-д хүрчээ.

9-р сарын 14-ний өдрөөс айл өрхийн халаалтыг өгч эхэлсэн. Үүнтэй холбоотой "Эрдэнэт ус" ОНӨК-аас зарим айл өрхийн халаалт доголдож буйтай холбоотой мэдээлэл хийлээ. 2021-2022 оны халаалтын улиралд

Орхон аймагт орон сууцны айл өрхийн тоо 14300-д хүрчээ.
 9-р сарын 14-ний өдрөөс айл өрхийн халаалтыг өгч эхэлсэн. Үүнтэй холбоотой "Эрдэнэт ус" ОНӨК-аас зарим айл өрхийн халаалт доголдож буйтай холбоотой мэдээлэл хийлээ.  2021-2022 оны халаалтын улиралд Орхон аймагт орон сууцны айл өрхийн тоо 13000 орчим байсан бол 2022-2023 оны халаалтын улиралд орон сууцны айл өрхийн тоо 14300-д хүрч, 10 хувиар өсөж орон сууцны халаалтын ачаалал эрс нэмэгдсэн.  Иймд зарим байршилд халаалтын доголдол  үүсээд байна. Тухайлбал: Оюут, Уурхайчин багийн зарим байр, Гок гарден, хорооллын эцэс, булаг зэрэг багуудад халаалт бага зэргийн доголдолтой байна. Айл өрхийн халаалтыг жигдрүүлэн, хэвийн байдалд оруулахаар "Эрдэнэт ДЦС" болон "Эрдэнэт ус" ОНӨК-ыхан амралтын өдрүүдэд ажиллаж байгаа гэв.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.