“Тоглонгоо суралцъя” төсөлд бүх сургуулиа хамруулна
“Тоглонгоо суралцъя” буюу бага ангийн сурагчдын хичээлийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөлд аймаг тус бүрт дөрвөн сургуульд хэрэгжих бол, бүх сургуулиа хамруулахаар болжээ.
Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ковидоос үүдэлтэй бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдол, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сурах сонирхолтой болгох “Тоглонгоо суралъя” төслийг БШУЯ-с эхлүүлсэн. Орхон аймагт тус төслийг 4 сургуульд хэрэгжүүлэхээр БШУЯ 12 сая төгрөг төсөвлөсөн.
Орхон аймаг нь бусад аймаг, орон нутагтай харьцуулахад хүн ам шигүү суурьшсан, нягтаршил их аймаг. Иймд тоглонгоо суралцъя төслийг үлдсэн 14 сургуулийн мөн адил 3-5р ангийн сурагчдад өргөжүүлэн хэрэгжүүлж, ковидын үеийн хичээлийн хоцрогдлыг арилгахыг зорьж, орон нутгийн төсвөөс 48 сая төгрөгийг шийдвэрлэжээ.
Дээрх хөрөнгө оруулалт нь бусад орон нутгаас аймгийнхаа нийт бага ангийн сурагчдадаа, ирээдүйн мэдлэг боловсролд нь, сурч бүтээх хүсэл тэмүүлэлд нь хөрөнгө оруулалт хийсэн анхны тохиолдол болж байна
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.