Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах БУУДАЙ хурааж авна
Орхон аймаг энэ жил 6037.3 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 4779 га талбайд, малын тэжээл 284 га, төмс 273 га, хүнсний ногоо 593 га, тосны ургамал 193 га, жимс жимсгэнэ 1.3 га талбайд тус тус тариалалт хийсэн байна.
Хүнсний ногооны түүврийн хураалт хийгдэж байгаа ба төмс 38 гагаас 225 тонн, хүнсний ногоо 32 гагаас 320 тонныг өнөөдрийн байдлаар хураагаад байна. Эрт ургацын ногоо хурааж буй өрхийн тариаланчдаа дэмжих зорилгоор Баян-Өндөр сумын засаг даргын захирамжаар ногоо худалдан борлуулах 42 түр цэгийг ажиллуулж байна.
ХХААГ-аас балансаа эцэслэжээ. Ингэснээр голлох таримал болох улаан буудайн дотоодын хэрэгцээгээ 100 хувь, төмс, хүнсний ногооны хэрэцээний 86 хувийг хангах урьдчилсан баланс гарсан аж.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.