Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ИРГЭДИЙГ УУЛАНД АЛХАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЖ БАЙНА.

Ой сан бүхий 1434 га талбайд хортон шавжийг устгах ажил эхэллээ. Ойн хортон шавжтай тэмцэх тухай БОАЖ-ын сайдын тушаалтай уялдуулан аймгийн Засаг даргын 2022 оны А\/421-р захирамж гарсан. Үүний даг

ИРГЭДИЙГ УУЛАНД АЛХАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЖ БАЙНА.
Ой сан бүхий 1434 га талбайд хортон шавжийг устгах ажил эхэллээ.    Ойн хортон шавжтай тэмцэх тухай БОАЖ-ын сайдын тушаалтай уялдуулан аймгийн Засаг даргын 2022 оны А\/421-р захирамж гарсан. Үүний дагуу шинэсний шилмүүст хуйлагч(Zeiraphera diniana Gn) ойн хортон шавжийн хүрэнцэртэй тэмцэх түргэвчилсэн арга хэмжээ авах ажлыг үүргийн утаат шүршигч багажаар Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын Хүрэн булгийн ам, Цагаан чулуутын ам, Согоот уулын баруун талын ойн сан, Жаргалант сумын Хөндлөн зэрэг газруудад 1434 га талбайд Сум дундын ойн анги гүйцэтгэж байна. Хортон шавжийг устгахад шаардлагатай 30 орчим сая төгрөгийг аймгийн гамшгийн  үеийн  зардлаас  санхүүжүүлж байгаа юм.        Дээрх газруудад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах Баян-Өндөр, Жаргалант сумдын засаг дарга нарын захирамж гарсан. Иймд иргэдийг дээрх газруудаар явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.     
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.