Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

Нийслэлд "Нүхэн жорлон барих стандарт"-ыг танилцуулжээ

Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт 144,992 нүхэн жорлонтоологджээ. Нүхэн жорлон шинээр барихдаа MNS 5924:2015 стандартын дагуу барихыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсн

Нийслэлд "Нүхэн жорлон барих стандарт"-ыг танилцуулжээ
Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт 144,992 нүхэн жорлон тоологджээ. Нүхэн жорлон шинээр барихдаа MNS 5924:2015 стандартын дагуу барихыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөж байна. Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд:  Битүүмжлэлтэй байх ёстой тул битүү хавтангаар хийх Бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх Шөнийн цагт гэрэлтүүлэгтэй Бүхээгийн хаалганы дээд талд 400 мм урт, 200 мм өргөн ялаа, шавж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой Бүхээг дотор ариун цэврийн цаас, өлгүүр, тагтай хогийн сав, цэвэрлэгээний хэрэгсэл байгуулсан байна. Ариун цэврийн байгууламжийн шалыг битүү хавтангаар давхар шаллах, нүхийг бүхээгийн ирмэг хүртэл 180 мм-ээс багагүй зайтай байлгах, шалыг халтиргаа, гулгаанаас хамгаалсан зориулалтын материалаар өнгөлөх стандарттай байдаг.  Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.