Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

С.Энхболд: Тархины саа болон тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даана

Өнөөдөр буюу \/2022.06.10\/-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон

С.Энхболд: Тархины саа болон тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даана
Өнөөдөр буюу \/2022.06.10\/-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн төлөөллийг хүлээж авч уулзжээ. Уулзалтаар сайд нар хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэсэн байна.  Үүнд: Тархины саа болон тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даадаг болох, Хомсдол үүсээд байгаа эмүүдийг ойрын хугацаанд гадаад улсуудаас татан авах, Ойрын хугацаанд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийж буй тархины шалтгаант саажлын үед хийгддэг ризотоми хагалгааг Монгол улсад хийдэг болно гэдгийг танилцуулав. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн тасаг байгуулан ажиллуулахаар болсныг онцолжээ.  Arslan.mn  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.