Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Банкууд 100 сая доллартай тэнцэх РУБЛЬ гадагш шилжүүлжээ

Рублийн урсгалын статистик:Монгол Улс 2021 онд улиралд дунджаар 119 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байв. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 116 сая ам.доллар, хоёрдуг

Банкууд 100 сая доллартай тэнцэх РУБЛЬ гадагш шилжүүлжээ
Рублийн урсгалын статистик: Монгол Улс 2021 онд улиралд дунджаар 119 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байв. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 116 сая ам.доллар, хоёрдугаар улиралд 113 сая ам.доллар, гуравдугаар улиралд 118 сая ам.доллар, дөрөвдүгээр улиралд 129 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ. Рублийн энэхүү гарах урсгал нь хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг. Уг үзүүлэлт 2022 оны нэгдүгээр улиралд тогтвортой байсан буюу 2022 оны эхнээс гуравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд 100 сая ам.доллар байсан нь ердийн үеийн дундаж үзүүлэлттэй ойролцоо юм. Банкуудын арилжааны статистик: Банкууд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зарсан рублийн хэмжээг авч үзвэл 92 сая ам.доллартай тэнцэж байна. Энэ нь оны эхний улиралд хийгдсэн гадаад төлбөр тооцоотой холбоотой байжээ. Харин худалдаж авсан рублийн хэмжээ 4.2 сая ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь дотоодын зах зээл дээр банкуудын худалдан авсан рублийн хэмжээ нь зарсан дүнгээсээ эрс бага байгааг харуулж буй аж. Дээрх статистикаас харахад дотоодын зах зээлд их хэмжээний рубль зарж, ам.доллараар солиод гарсан гэдэг нь үндэслэлгүй харагдаж байгаа юм. Эх сурвалж: МОНГОЛБАНК
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.