Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Юбикаб” ХХК Нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 машины янданд утаа шүүгч суурилуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ "ЮБИКАБ" ХХК-д такси үйлчилгээнд явж байгаа машинуудын янданд агаар шүүгч суурилуулах са

“Юбикаб” ХХК Нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 машины янданд утаа шүүгч суурилуулна
✅ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ "ЮБИКАБ" ХХК-д такси үйлчилгээнд явж байгаа машинуудын янданд агаар шүүгч суурилуулах санал тавьж байлаа. Тэгвэл энэ дагуу өнөөдөр (2022.02.22) БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “ЮБИКАБ” ХХК-ийн захирал Намсрайдоржийн Отгонбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.   ✅Тус санамж бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн холбогдох арга хэмжээг дэмжин, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.   ✅Тодруулбал, “ЮБИКАБ” ХХК эхний ээлжинд утааг буруулах, тэр дундаа тээврийн хэрэгслийн яндангаас агаарт ялгарах бохирдуулагч бодисыг шүүх утаа шүүгчийг өөрийн компанийн 1000 автомашины янданд суурилуулна. Цаашлаад компанийн үйлчилгээний 12000 автомашинд уриалах юм.   ✅Мөн яндандаа утаа шүүгч суурилуулсан жолоочийг “UB cab Green” үйлчилгээнд шилжүүлж, татварын хөнгөлөлт, урамшуулалд хамруулах боломжтой болно.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.