"JCI" Эрдэнэт салбар, УЗХ, ЭМГ-аас "Амилуулах тусламж үйлчилгээ"-ний цуврал сургалтыг зохион байгуулж байна
"JCI" Эрдэнэт салбар, УЗХ, ЭМГ-аас "Амилуулах тусламж үйлчилгээ"-ний цуврал сургалтыг зохион байгуулж байна
JCI буюу “Junior Chamber International” нь АНУ-ын Миссүри мужийн Сэйнт Луис хотод 1915 онд байгуулагдсан бөгөөд 100 гаран жилийн түүхэн замналдаа НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч, Японы Улсын Долоон Ерөнхий сайд, Жак Ширак, Билл Гейтс, Алберт Гор зэрэг дэлхийн олон алдартнуудыг эгнээнэдээ нэгтгэсэн Олон Улсын төрийн бус байгууллага юм. Идэвхтэй залуу иргэдийн дэлхийд тэргүүлэх байгууллага байх гэсэн алсын хараатай тус байгууллага нь өдгөө 120 гаруй улсад 5000 гаруй салбартай бөгөөд 18-40 насны 200,000 гаруй идэвхтэй гишүүд, нэг сая гаруй дэмжигчидтэйгээр залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс хамтран сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. JCI байгууллага нь НҮБ-д зөвлөх эрхтэй цорын ганц олон улсын залуучуудын байгууллага бөгөөд ЮНИСЕФ, ЮНЕСКО–ын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож байдаг нь энэ байгууллагын бас нэгэн онцлог юм. Харин манай улсад “JCI Монгол байгууллага” 1992 онд үүсгэн байгуулагдаж, 1995 онд Шотландын Гласгов хотод зохион байгуулагдсан JCI байгууллагын 50 дахь Чуулганаар JCI байгууллагын гишүүн Үндэсний байгууллагаар батламжлагдсан түүхтэй. Одоо 15 салбар, хоёр ажиглагч салбар байгууллагатай болон өргөжиж, 2022 оны байдлаар 1232 гишүүн, 400 гаруй сенатор, 1000 гаруй дэмжигч, хамтран ажиллагч нартай үйл ажиллагаагаа явуулж байна. JCI байгууллага өөрийн даган мөрдөх зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж: - Хувь хүний хөгжил - Нийгмийн хөгжил - Олон Улсын хамтын ажиллагаа - Бизнес хамтын ажиллагаа зэрэг 4 боломжийг гишүүддээ олгодог. Залуу манлайлагчдад эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг олгох нь JCI байгууллагын эрхэм зорилго аж. Ийнхүү Монголын идэвхтэй залуусыг эерэгээр өөрчлөн хөгжүүлж, нийгэмд тодорхой хувь нэмэр оруулсан үйлсээрээ ТОД гэрэлтсээр байгаа JCI Монгол байгууллага энэ онд 30 жилийн түүхэн, тэмдэглэлт ойтойгоо золгож байгаа бөгөөд Орхон аймаг дахь салбар байгууллага болох JCI Эрдэнэт салбар өдгөө 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, Эрдэнэт хотын идэвхитэй залуу иргэдээр хүрээгээ тэлсээр байна. Гишүүдийнхээ татвар, дэмжигч нарынхаа хандиваар санхүүждэг JCI Монгол байгууллагын салбар байгууллагууд өнгөрсөн хугацаанд нийгэмд болон дотооддоо чиглэсэн 300 орчим төсөл, тогтвортой хөгжлийн зорилтын 200 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал ЦЕГ-тай хамтарсан “Нэг хором” төсөл, нярай хүүхдийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн “Save angles” төсөл, Цус Сэлбэх Судлалын Үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлдэг “Амьдрал бэлэглэе” гэх мэт төслүүдийг иргэд илүүтэй мэддэг болсон. JCI Эрдэнэт салбар байгууллага ч мөн адил 2022 онд анхны тусламжийн анхан шатны мэдлэг олгох зорилготой "Бид Аврагчид", нийтэд JCI байгууллагын үзэл санааг сурталчилан таниулах зорилготой "Why JCI", гишүүдийн бизнесийн боломжийг дэмжих "Cooperate" төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс онцлоход Орхон аймгийн Эрүүл мэндийн Газар, Орхон аймгийн Улаанзагалмайн хороо, JCI Эрдэнэт салбар байгууллага хамтран 2022 оны Амилуулах тусламж үйлчилгээний мэдлэг ойлголтыг хүн бүрт хүргэх зорилгоор “Бид аврагчид” төслийн хүрээнд цуврал сургалт зохион байгуулж байна. Энэхүү төслийг 2022 оны 02 дугаар сарын 05-нд дээрх байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичиг зурж, “Амилуулах тусламж үйлчилгээ”-ний сургалтыг зохион байгуулж эхлүүлсэн бол 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус төслийн 2 дахь сургалтаа “Монгол Шуудан” ХК-ийн Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газар, “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХК-ийн Орхон аймгийн газрын ажилтнууд болон Их залуу баг, Яргуйт багийн ажлын албаны хамт олонд зориулан зохион байгууллаа. Ийнхүү “JCI Монгол” гэсэн нэгэн дээвэр дор нэгдсэн идэвхтэй, залуу, манлайлагч иргэд хамтдаа “Хүний төлөө сайн сайхан зүйлийг хийж бүтээх нь амьдралын хамгийн эрхэм үйлс” хэмээн өөрт шууд хамааралтай бус ч нийгэмд тулгараад буй сорилт, асуудлуудыг шийдэх гарц шийдэл хайж, түүний төлөө өөрсдийн оюун, санхүү, цаг заваа зарцуулсаар байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа