Орхон аймаг өнгөрсөн онд сургууль, цэцэрлэгийг засварт 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ
Орхон аймаг өнгөрсөн онд боловсролын салбартаа багагүй хөрөнгө оруулалт хийж шинэ цэцэрлэг, сургууль барьж өргөтгөсөн. Тухайлбал, 4 сургууль, 5 цэцэрлэгийн засварын ажилд 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Үүнд, 4-р сургуулийн дотор сантехникийн засварыг 75 сая, 5-р сургуулийн цонхны засварт 38.3 сая, борооны ус зайлуулах сувгийг төвлөрсөн ус зайлуулах сувагт холбоход 88.2 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн 14-р сургуулийн дээвэр, сантехникийн засвар 133,3 сая, 15-р сургуулийн гадна тохижилт, зогсоолд 71,3 сая, Оюу цэцэрлэгийн дээвэр, угаалгын байрны засварт 139,3 сая төгрөг зарцуулсан байна.
Орхон аймаг цэцэрлэгийн хүртээмжээрээ улсдаа дээгүүрт жагсдаг. Нэг зуу гаруй мянган хүн амтай, 0-18 насны 40 орчим мянган иргэн байдаг. Цэцэрлэгт 8000 орчим хүүхэд хамрагддаг. Нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 90 гаруй хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Иймд цэцэрлэгийн өргөтгөл, засвар үйлчилгээнд орон нутгаас багагүй хөрөнгө оруулалт хийдэг. Өнгөрсөн онд “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн их засварт 98,2 сая, 21-р цэцэрлэгийн тогоо өргөтгөх, нүүрс, үнсний сав барих, дээвэр засварт 151,0 сая, 27-р цэцэрлэгийн гадна тохижилтод 149,9 сая төгрөг зарцуулжээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.