260 айлын орон сууцны барилгын ажил 30%-тай үргэлжилж байна
Гэр хорооллын дахин төлөвлөлт, төрийн албан хаагч, шинэ, залуу гэр бүлийг дэмжих, мөн агаар, орчин, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр баригдаж буй "Орлогод нийцсэн орон сууц" төсөл 2021 онд "Уртын гол" багт 260 айлын орон сууцны барилгын ажлаар эхэлсэн.
Гэвч айл өрхийг хамруулах тодорхой журам гарч, албажаагүй байгааг аймгийн удирдлагууд мэдэгдсэн. Одоогоор барилгын ажил 30%-тай үргэлжилж байгаа бол, 2023 онд дөрвөн блок орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.
"Орлогод нийцсэн орон сууц" төслийн барилгын ажлыг "Неман констракшн" ХХК гүйцэтгэнэ. Нийт 5 блок, 260 айлын орон сууц ашиглалтад орсноор тухайн цаг үе дэх зах зээлийн үнээс хямдаар айл өрхийг хамруулах юм.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.