Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хотын төвийн зарим хэсэгт үйлчилгээний зориулалттай барилга, орон сууц барихаар төлөвлөжээ

Ирэх жилүүдэд Эрдэнэт хот доторх зарим хэсгийг хөгжүүлэх чиглэлд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу томоохон өөрчлөлт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Тухайлбал гэр хороололд хэд хэдэн байр

Ирэх жилүүдэд Эрдэнэт хот доторх зарим хэсгийг хөгжүүлэх чиглэлд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу томоохон өөрчлөлт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.      Тухайлбал гэр хороололд хэд хэдэн байршилд орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ жилийн хувьд Уртын гол багт 260 айлын 5 давхар, 5 блок барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Цагаанчулуут багийн 49-53-дугаар гудамжны 82 өрхийн газрыг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулах судалгаа хийгдэж байгаатай холбогдуулан. багийн иргэдээс санал хүсэлтийг нь холбогдох тооцоо, судалгааны газар, хэлтсээс сонсч байгаа аж. Мөн Тамир зочид буудлын урд гражууд,  мөн 5-р микрийн гражын газруудыг дахин төлөвлөлтөд оруулах юм. Ингэснээр үйлчилгээний зориулалттай барилга, орон сууц барих боломжтой болох юм.      Түүнчлэн Их залуу багт багш нарт зориулсан хороолол,  Эрдэнэ багт жишиг орон сууц, Баянцагаан багт Эрчим хороолол, Дөмөг захын урд залуус хороолол байгуулахаар тус тус төлөвлөжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.