Д.Батлутаар ахлуулсан ажлын хэсэг эрүүл эрүүл мэндийн салбарт таван шинэчлэлийг эхлүүлжээ
Д.Батлутаар ахлуулсан ажлын хэсэг эрүүл эрүүл мэндийн салбарт таван шинэчлэлийг эхлүүлжээ
Эрүүл мэндийн салбар дахь Хууль тогтоомжийн шинэчлэл,Эм, эмнэлгийн хэрэгслийн шинэчлэл, Цалингийн шинэчлэл, Цахим шинэчлэл, Эрт илрүүлэг болон гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүдэд танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Батлутаар ахлуулсан ажлын хэсэг ирж хуралдсан юм. Уг ажлын хэсэгт  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Ц.Туваан, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Эрүүл мэндийн яаманд ажиллав. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Эрүүл мэндийн эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Азийн хөгжлийн банкны төлөөлөл Ц.Уранчимэг нар уг уулзалтад оролцлоо. Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн шинэчлэл 2024 он хүртэл үргэлжлэхээр холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан. 2021 онд Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Донорын тухай хууль, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль, 2022 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Цусны донорын тухай, Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар салбарын хэмжээнд төлөвлөн ажиллаж байна.  2023 онд Хүний генетикийн тухай хуулийг өргөн барих бэлтгэл ажил эхлээд байна. 2021 онд Эрүүл мэндийн салбарт улсын төсөв, зээл тусламж, хандиваар томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр байгуулагдав. Мөн хэд хэдэн эмнэлэгт иж бүрэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийгээд байна. 2020 онд 36,9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байсан бол 2021 онд 100 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг салбартаа хийжээ. Монгол улсад эмчлэгдэх боломжгүй 39 төрлийн өвчин 2015 онд бүртгэгдэж байв. Эдгээр өвчнийг зөвхөн гадаадад явж эмчлүүлдэг байлаа.  Эрүүл мэндийн салбарт тасралтгүй хийсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд энэ тоог 2021 онд 26 болгон бууруулжээ. Зөвхөн гадаадад л очиж эмчлүүлдэг байсан 13 төрлийн өвчнийг дотооддоо эмчилдэг болоод байна. Эрүүл мэндийн салбар КОВИД-19 өвчний эсрэг хариу арга хэмжээ авч, хүн хүч, техник тоног төхөөрөмжийнхөө дийлэнх хувийн чиглүүлсэн ч үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүй ажиллах тал дээр менежментийн арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгээ ЭМЯ-ны удирдлага гишүүдэд танилцууллаа. Тухайлбал 2021 онд эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхэлсэн. Уг тогтолцооны хүрээнд зарим эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлж, ТУЗ-ын үйл ажиллагааг чанаржуулсан талаараа ЭМЯ-ны удирдлага гишүүдэд танилцууллаа. Эмнэлгийн ТУЗ-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд Эмнэлгийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Үүнийг хууль тогтоогчид анхааралдаа авч, сайжруулах ажилд туслана гэдэгт итгэж байна гэдгээ ЭМЯ-ны удирдлага гишүүдэд танилцуулсан юм. Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн нэг нь цахимжуулалт. Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын цахим системүүд тус тусдаа салангид ажиллаж буй. Эдгээрийг нэгтгэх, Эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны нэгдсэн платформыг үүсгэх ажлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачлагаар эхлүүлээд байна. Энэ ажлыг УИХ-ын гишүүд сайшааж, дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэх судалгааг хийсэн талаараа ЭМЯ-ны удирдлага танилцууллаа. 2022 оноос эхлэн цалинг үе шаттай нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцаж, боломжтой бүх л арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэхээр зөвшилцсөн юм гэм Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа