Орхон аймаг: Коронавирусээр өвчилсөн нийт иргэдийн 30 орчим хувийг хүүхэд эзэлж байна
Орхон аймагт сүүлийн 24 цагт 84 тохиолдол шинээр батлагдлаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 8944 болж байна. Насбаралт нэмж бүртгэгдээгүй. БОЭТ болон хувийн эмнэлэгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 39 \/5.9%\/ жирэмсэн , 100\/15.2%\/ хүүхэд ,558 \/84.8%\/ том хүн эзэлж байна.
2021 оны 10-р сарын 01-ны өдрийн байдлаар Орхон аймагт коронавируст халдвараар өвчилсөн 0-17 насны 2430 хүүхэд байгаа нь нийт 8815 тохиолдлын (28.4%)-ийг эзэлж, өмнөх долоо хоногт (28.1%)-тэй харьцуулахад өссөн байна. Улсын дунджаас 8.3%-иар их байна. Коронавируст халдвар авсан хүүхдүүдийн насны бүлгээр 0-4 насны хүүхэд 31.9%, 5-9 насны хүүхэд 34.5%, 10-14 насны хүүхэд 25.2%, 15-17 насны хүүхэд 8.06%-ийг тус тус эзэлж байна.
Нийт нас барсан 33 тохиолдлын 24(77.4%) нь 60 ба түүнээс дээш насныхан. Нам барагсдын 54.8% нь архаг суурь өвчтэй хүмүүс байсан ба архаг суурь өвчний дотор сахарын өвчин хамгийн өндөр буюу 52,9%, зүрх судасны эмгэгтэй 29.4% эзэлж байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.