Хаан банкны зарим харилцагчдын зүгээс хадгаламж, мөнгөн хөрөнгөө татахыг сануулжээ
Хааннэгдэжбанкны данснаасаа урт, богино хугацаанд цалин, хадгаламжаа алдсан иргэд нэгдэж, Хаан банкыг хохиролыг нь барагдуулж өгөхийг шаардан, удирдлагуудтай уулзжээ.
Уулзалтын дараа "Хаан банк" мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ,
"Цахим залилан, кибер гэмт хэргийн улмаас банкны харилцагчдын и-мэйл, фэйсбүүкийн нууц мэдээлэл алдагдах, улмаар харилцагчийн интернэт банкаар данснаас нь зарлагын гүйлгээ хийх тохиолдол гарч байгааг мэдэгдсэн. Мөн Хаан банк "Харилцагч данснаасаа мөнгө алдсан нь банкны буруутай үйлдэл биш тул хариуцдага хүлээхгүй" хэмээн мэдэгдсэн.
Хэн ч бай банкинд найдаж, мөнгөө хадгалуулаад, хадгалуулсан мөнгөө алдаад байвал сайхан биш л байх. Иймд харилцагчид "ХААН БАНКНЫ ХОХИРОГЧИД" гэсэн пейсбүүк грүпп үүсгэн нэгдэж, "Хаан банк"-нд байршуулсан хадгаламж болон, мөнгөн хөрөнгөө татахыг бусдадаа сануулжээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.