Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

Халдвар авсан иргэдийг 24 цагаар хүлээн авах, эмнэлгийн тусламж үзүүлэх нэгж байгуулжээ

Одоо илэрч байгаа цар тахлын шинж тэмдэг богино хугацаанд, хурц шинж тэмдгээр илэрч байна. Гэвч хөнгөн эмнэлзүйн хэлбэрээр өвдсөн иргэд эхний нэг, хоёр хоногт айж сандрах, айсандаа эмнэлэгт хэвтэх, ул

Халдвар авсан иргэдийг 24 цагаар хүлээн авах, эмнэлгийн тусламж үзүүлэх нэгж байгуулжээ
Одоо илэрч байгаа цар тахлын шинж тэмдэг богино хугацаанд, хурц шинж тэмдгээр илэрч байна. Гэвч хөнгөн эмнэлзүйн хэлбэрээр өвдсөн иргэд эхний нэг, хоёр хоногт айж сандрах, айсандаа эмнэлэгт хэвтэх, улмаар эмнэлгийн орны ачааллыг хуурамчаар ихэсгэж байна. Ялангуяа хувийн эмнэлэгт шууд хэвтэх нь голлон ачаалалд нөлөөлж байгаа юм. Иймд Орхон аймгийн ЭМГ, БОЭТ-өөс эмнэлгийн орны ачааллыг бууруулах, нөөц бүрдүүлэхийн тулд төр, хувийн эмнэлгүүдийг  ангилан ялгах зохион байгуулалтад оруулжээ.  Тодруулбал:      БОЭТ-ийн Халдвартын тасагт нэгж байгуулж, халдвар авсан иргэдийг 24 цагаар хүлээн авах, эмнэлгийн тусламж үзүүлэх, эрэмбэлэх зохион байгуулалтыг эхлүүлжээ. Мөн залуу, архаг хууч өвчингүй, таргалалтгүй батлагдсан тохиолдлыг төр, хувийн эмнэлгийн аль нь ч сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад буцаана. Харин өндөр настай, архаг хууч, суурь өвчтэй, таргалалттай хүмүүсийн өвчлөл хүндрэх эрсдэлтэй тул эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх юм байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.