Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хорих ангид хамт ял эдэлж байсан нэгнийхээ аминд хүрчээ

Орхон аймаг дахь цагдаагийн газарт 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.09 цагт иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл

Хорих ангид хамт ял эдэлж байсан нэгнийхээ аминд хүрчээ
Орхон аймаг дахь цагдаагийн газарт 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.09 цагт иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай эрэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан байна.       Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж ажилласны үр дүнд 29 настай эрэгтэй М гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт нь хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.     Тухайлбал, уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээд нь амь хохирогчтой урьд өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байсан аж. Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.