Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

МСҮТ, Их дээд сургуулийн оюутнуудыг цалинтай ургац хураалтанд дайчилна

Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар салбарын сайд нар танилцууллаа. Хамгийн эхэнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндс

МСҮТ, Их дээд сургуулийн оюутнуудыг цалинтай ургац хураалтанд дайчилна
Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар салбарын сайд нар танилцууллаа. Хамгийн эхэнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарын хэмжээнд хийгдэж буй ажлын талаараа мэдээлэл өглөө.Тодруулбал. Хаврын тариалалтыг хөл хорионы нөхцөлд технологийн ажлыг эхлүүлсэн байна.Гэхдээ хувийн хэвшил, тариаланчид цаг хугацаанд нь ногоо тариалж намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах цаг ирсэн гэдгийг салбарын сайд хэллээ.  Энэ онд нийтдээ 616 мянга га талбайд үр тариа тарьсан байна. Үүний 416.8 мянга га талбайд улаан буудай, 19.1 мянган га талбайд төмс, 9.4  мянган га талбайд хүнсний ногоо, 10.4 га талбайд тосны ургамал, 4.7 мянган га талбайд жимс жимсгэнэ тариалжээ. Ургацын тариалалтыг газар дээр нь танилцахад соёололт болон, технологи 90 хувийн онц сайн дүнтэй байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан онцоллоо.Энэ жил боломжийн ургац авах нь гэж тэрээр харж байна гэлээ. Ургац хураалтад тулгамдаж буй асуудал нь орон нутгийн болон улсын чанартай замын эвдрэл, саадгүй тээвэрлэх чиглэлээр сая Засгийн газрын тогтоолд замын асуудлыг шийдвэрлэх чиглэл гаргалаа. Мөн богино хугацаанд ургац хураахад ажиллах хүчний байдал хүндрэлтэй байгаа. Үүнд Засгийн газраас МСҮТ, их дээд сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр тогтоол гарсан. Үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш. Аж ахуй нэгжүүд гэрээ байгуулан ургац хураалтад нийтээрээ оролцох шийдвэрийг гаргалаа. Аж ахуй нэгжүүдийн хувьд 8000 орчим ажиллах хүн хэрэгтэй байгааг хэлсэн. Дунджаар өдөрт 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтайгаар ургац хураалтад ажиллуулна гэдгээ ААН-үүд илэрхийлжээ. Энхүүш
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.