Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар гаргана

Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 401-р хорих ангиас суллаж, батлан даалтад гаргах гэж байна. Одоогоор ар гэрийнхэн нь хорих ангийн гадна ирсэн хүлээж байгаа бөгөөд г

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар гаргана
Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 401-р хорих ангиас суллаж, батлан даалтад гаргах гэж байна. Одоогоор ар гэрийнхэн нь хорих ангийн гадна ирсэн хүлээж байгаа бөгөөд гэр бүлийн төлөөллөөс Шүүх эмнэлэг рүү оруулж, PCR шинжилгээ авлаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг суллах тухай Шүүхийн шийдвэр албан бичгээр ирэхийг хүлээж байна.  Шүүхийн шийдвэр хорих ангид нь албажиж очоогүй байгаа ч тэднийг өнөөдөртөө багтаан суллана гэж албаныхан мэдээллээ.  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг бөгөөд өнөөдөр \/2021.05.14\/ Улсын Дээд шүүхэд тэдэнд холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг БАТЛАН ДААЛТАД гаргах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан юм. Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр ял шийтгэлтэй тул үргэлжлүүлэн хорихоор шийдсэн билээ. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.