Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Орхон, Дархан хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцахын ташрамд Орхон аймагт хэрэгжих томоохон т

Орхон, Дархан хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцахын ташрамд Орхон аймагт хэрэгжих томоохон  төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо.  Тодруулбал, Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд үүний санхүүжилтэд шаардлагтай хөрөнгийг Засгийн газраас гаргахаар болов.    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Эрдэнэт, Дархан хотод орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 50 тэрбум төгрөгийг Засгийн газраас үе шаттайгаар шийдвэрлэнэ” гэсэн юм.   Орхон аймагт 1000 айлын орон сууцыг гэр хорооллын Уртын гол, Цагаанчулуут, Их-Залуу, Эрдэнэ, Говил багт барина. Уг орон сууцны хорооллын зураг төсвийг орон нутгаас боловсруулна.  May be an image of 1 person, standing, sitting and indoor
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.