Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

Өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг боллоо

Энэ оны 3 дугаар сараас өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрө

Өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг боллоо
Энэ оны 3 дугаар сараас өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм. Энэ нь даатгалын тухай хуулийн шинэчлэл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан 03 тоот тогтоолын дагуу хэрэгжиж буй ажил юм. Түүнээс гадна төр, хувийн гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлт үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын хэмжээнд “Бадар Хундага”, “Ачит”, “Их тавт”, “Эрхэст оргил”, “Мөнхийн үйлс”, “Очир Увидас” зэрэг хувийн хэвшлийн есөн эмнэлэгт иргэд эрүүл мэндийн даатгалаар хэвтэн эмчлүүлэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл иргэд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нийт зардлын 85 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 15 хувийг нь тухайн иргэн өөрөө төлөх юм. Түүгээр зогсохгүй хувийн хэвшлийн эмнэлгээр үзлэг, оношилгоо хийлгэсэн зардлыг мөн төр даадаг болно. Үүний хүрээнд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлагдаад байна. Ингэснээр иргэд дурын эмнэлэг дээр очиж амбулаториор үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.