Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

АНХААР! Дархлаажуулалтын I. II-р тунд хамрагдсан ч халдвар авч байна

Орхон аймагт өнөөдрөөс ахмад настнуудаа дархлаажуулж эхэллээ. "Ковид-19"-ийн дархлаажуулалтын 1-р тунд 18519 хүн, 2 дахь тунд 3538 иргэнийг хамруулсан. Нэмэлтээр 10000 хүн

АНХААР! Дархлаажуулалтын I. II-р тунд хамрагдсан ч халдвар авч байна
Орхон аймагт өнөөдрөөс ахмад настнуудаа дархлаажуулж эхэллээ. "Ковид-19"-ийн дархлаажуулалтын 1-р тунд 18519 хүн, 2 дахь тунд 3538 иргэнийг хамруулсан. Нэмэлтээр 10000 хүн тун вакцин татан авч байгааг ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээ мэдэгдлээ. Ингэснээр аймгийн нийт хүн амын 29312 буюу 43%-ийг дархлаажуулах боломжтой болно. Гэвч Дархлаажуулалтын 1,2-р тундаа хамрагдсан ч халдвар авахгүй гэсэн үг биш гэдгийг мөн анхааруулж байна. Учир нь Орхон аймгийн хэмжээнд 1-р тун хийлгээд халдвар авсан 58 хүн байгаа бол, 2-р тун хийлгээд халдвар авсан 5 хүн бүртгэгдээд байна.   Дархлаажуулалтын үр дүн, ач холбогдлыг гаргахын тулд хөл хорио тогтоох зайлшүй шаардлагатай гэж үзэж Орхон аймгийн ЭМГ-аас аймгийн Онцгой Комисст хөл хориог сунгах хүсэлт гаргаад байгаа аж. Өнөөдрийн 15 цагт аймгийн онцгой комисс хуралдаж хөл хориог сунгах, аль эсвэл сулруулах талаар шийдвэр гаргах юм.                              Aa  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.