Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр"...

Жил бүрийн 4 дүгээр сарын 30 бол "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр". Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр"...
Жил бүрийн 4 дүгээр сарын 30 бол "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр". Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, харин манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар тэмдэглэж байна. Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалж сануулж ирсэн билээ.2021 оны хөл хорионы энэ цаг үед "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” уриан дор цахим аяныг зохион байгуулж байна. Цахим аяны хүрээнд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргыг заан сурталчилсан постер, мэдээ мэдээлэл боловсруулан хүргэж байгаа. Мөн эцэг, эхчүүдэд түгээмэл тохиолддог бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх теле зөвлөгөөг хүргэж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.