Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авчээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан гэлээ. Тэрбээр, "Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой

Вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авчээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан гэлээ. Тэрбээр, "Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас ч анхааруулж байна. Вакциндаа бүрэн хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн эхний тунгаа хийлгэсэн ч 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна. Мөн халдвар аваад эдгэсэн иргэнийг "өвдөөд эдгэсэн" гэсэн гэрчилгээ бүхий бичгийг өрхийн эмч эсвэл тухайн эмнэлгийн эмчийн хяналтан доор eruul.gerege.mn системд байршуулна. Энэхүү бичгийг тухайн иргэн орон нутагт руу явах, ажилдаа эргэж орохдоо үзүүлэхэд хэрэг болно" гэв http:\/\/time.mn\/pXn.html  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.